Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүй байна.
Түүнчлэн өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Иймд, иргэн та
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.