Гадаад харилцааFocus

Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элчид өргөмжлөл гардуулав

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч Шимизү Күнитошид /2022.03.30/ өргөмжлөлийг гардуулан өглөө.  

Шимизү Күнитошигийн Япон хоол, хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж, Монголын холбогдох хүмүүстэй өргөн хүрээнд харилцаа холбоо тогтоон, Монголд болон гадаад руу япон хоолны талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлж буй үйлсийг нь үнэлэн тус “Япон хоолыг  сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч”-ээр(*) томилсон юм.  

“Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч” хэмээх өргөмжлөлийг 2015 оноос хойш олгож эхлээд өдгөөг хүртэл дэлхийд нийт 173 хүн энэхүү өргөмжлөлийг авсан. Монголд энэхүү өргөмжлөлийн анхны элчээр Шимизү Күнитоши тодорлоо.  

(*)Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй яамнаас, гадаад дахь япон хоолны газрын холбогдох хүмүүсийн асуултад хариулан, Япон хоолыг түгээн дэлгэрүүлэхэд зохистой зөвлөгөө өгч буй япон хоолны холбогдох хүмүүст  “Япон хоолыг  сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч” хэмээх өргөмжлөлийг олгон, япон хоол, хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулж байна.  

Япон Улсын Элчин сайдын яам  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close