Нийгэм
Нийслэлд хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 байгууллага
Нийслэлд хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллагын жагсаалт байдаг бөгөөд тус жагсаалтад багтаагүй барилга хашаа барих эрхгүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар бага тойрууд жагсаалтад байхгүй 1779 хашаа, хайс бий хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.
Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм.
Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулгах ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, Улаанбаатар хотыг зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайснаас чөлөөлж эхэлсэн билээ.