WorldFocus

Хувийн тээврийн хэрэгслээр Евроазийн орнуудаар зорчсон иргэдийн анхааралд

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед Евроазийн Эдийн засгийн холбооны гишүүн улс /Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс/-ын нутагт дэвсгэрт хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтэрч улмаар өнөөдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээ эдгээр улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй байгаа иргэд 2022 оны 3 дугаар сарын 30-ны дотор гаалийн мэдүүлэг бөглөж, яаралтай гаргахыг зөвлөж байна.

Заасан хугацаанд тээврийн хэрэгслээ гаргаагүй тохиолдолд гаалийн болон захиргааны торгууль төлөх, тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлтэйг анхааруулж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яамны Консулын алба

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close