Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Консулын газар төрийн 10 гаруй үйлчилгээг хүргэх юм байна.
Монгол Улсын иргэн та Консулын газарт хандаж иргэний бүртгэлтэй холбоотой болон нотариатын дөрвөн төрлийн үйлчилгээг авах боломжтой аж. Мөн гадаад пасспорт захиалах, буцах үнэмлэх авах зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
- Иргэний цахим үнэмлэх
- Төрсний гэрчилгээ
- Гэрлэлтийн бүртгэл
- Нас барсны гэрчилгээ
- Итгэмжлэл олгох
- Баримт бичгийн хуулбар баталгаажуулах
- Баримт бичиг орчуулах, орчуулга баталгаажуулах
- Тодорхойлолт авах