Шинэ зиндаархал тогтоосон гоо сайхны бүтээгдэхүүн “Lumior” брэнд
Өөртөө тохирсон, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг бүсгүйчүүдийн арьс цаанаасаа толигор, гэрэлтэм, сайхан харагддаг. Тэгвэл Монголын гоо сайхны салбарт Израилиас гаралтай “Ahava” компанийн үйлдвэрлэдэг “Lumior” брэндийн бүтээгдэхүүн хэдийнэ байр сууриа эзэлж, орчин үеийн бүсгүйчүүдэд шинэ зиндаархалыг бий болгож байна.
“Үнэ дагаж чанар” гэдэгчлэн, тус брэнд нь бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг бодвол 100 хувь цэвэр байгалийн өвөрмөц орц найрлагатай гэдгээрээ дэлхийд алдартай. Найрлагандаа Сөнөсөн тэнгисийн гүнээс гарган авсан, ямар нэгэн бохирдолгүй эрдэс бодис, ашигт биетүүдийг агуулдаг гэдгээрээ онцлогтой юм.
Сөнөсөн тэнгисийн гүнийн эрдэс бодис нь эртнээс маш алдартай байсныг гоо үзэсгэлэнт Шеба, Клеопатра нарын хатадын гоо сайхны түүхээс харж болно. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар Сөнөсөн тэнгисийн үнэт эрдэс бодисууд нь дэлхийн хаана ч байхгүй натри, төмөр, кальци, бромид кали гэх мэт бодис агуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн байгалийн олон тооны тэнцвэртэй найрлагатай тул хүний бие махбодь болон мэдрэлийн системд маш эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.
Сонирхуулахад, тус брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирдэг “Lumior by Ahava” компанийн хамт олон, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Их Монгол Плазад өчигдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж, бэлэгтэй худалдааг явууллаа.
Гэрэл зургийг П.Нарандэлгэр