Гадаад харилцааFocus

“Японы ард түмэнд баярлалаа”

Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-аас Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулав  

Элчин сайд Х.Кобаяши 2 дугаар сарын 23-ны өдөр, Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-аас Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Японы ард түмэнд баярлалаа” арга хэмжээ зохион байгуулсан.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн гишүүн байгууллага Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баттөр, Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн дарга Ц.Сандуй, , ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра,  нарын хамтаар оролцлоо.    

Энэхүү арга хэмжээ үеэр  1994-1995 оны хооронд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын Зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-өөр баригдан өнөөдөр ч ашиглагдсаар байгаа автобусны гараж, техникийн үйлчилгээ засвар хийх барилгатай танилцаж  уг төслөөр нийлүүлэгдэж байсан  япон автобусыг үзэж сонирхлоо.  

Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээндээ баригдсанаас хойш 24 жил өнгөрсөн хэдий боловч өнөөдөр ч ашиглагдсаар байгаа засвар үйлчилгээний  барилга, өнөө ч Монголчуудад “Цэнхэр автобус” гэдгээр нь  санаж байдаг домог болсон автобусыг хараад сэтгэл хөдөллөө. Энэ төсөл нь хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд тус нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close