Эдийн засагFocus

Экспортыг дэмжих төсөлд хамрагдах ААН-д тавигдах шаардлага

1.    12 ба түүнээс дээш сар үйл ажиллагаа явуулсан байх;
2.    Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх;
3.    ХХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
4.    Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх;
5.    Улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх;

КЛАСТЕРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.    Кластерын толгой болон гишүүн аж ахуйн
2. Кластерын хувьд гишүүн байгууллагуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;
• Кластерын толгой болон гишүүн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нар гэр бүлийн холбоо хамааралгүй байх.

САНХҮҮЖИЛТИЙН НӨХЦӨЛ

  • Санхүүжилтийн хэмжээ: Аж ахуйн нэгж    20-300 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
  • Кластер бүхий аж ахуйн нэгжүүд    50-500 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
  • Санхүүжилтийн хүү:    Хүү байхгүй буюу буцалтгүй тусламж
  • Санхүүжилтийн хугацаа:    Гэрээ байгуулсны дараа 9 сарын дотор төслөө хэрэгжүүлэх
  • Санхүүжилтийн шимтгэл:    Шимтгэл байхгүй буюу нэмэлт зардалгүй
  • Санхүүжилт хийх төрөл:    Нөхөн төлбөр хэлбэрээр

САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЗАРДЛЫН ЖАГСААЛТ
•    Экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулан худалдан авч буй техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт (хуучин тоног төхөөрөмж биш байх):
o    Тоног төхөөрөмжийн сонголт хийхэд шаардагдах нарийвчилсан судалгаа;
o    Тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэр болон даатгал;
o    Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт.

•    Экспортын зах зээлд зориулсан маркетинг, түгээлт, цахим болон гадаад худалдааны чадавхыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ:
o    Гадаад худалдааны ур чадвар дээшлүүлэх сургалт;
o    Бизнесийн менежментийн сургалт;
o  Экспорт хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээ;
o    Бүтээгдэхүүний загвар гаргах хөгжүүлэх үйлчилгээ;
o    Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх үйл ажиллагаа;
o    Олон улсын зах зээлийн судалгаа шинжилгээ;
o Олон улсын маркетингийн үйл ажиллагаа, борлуулалтын идэвхжүүлэлт, тэдгээртэй холбоотой материал, контент бэлтгэх;
o  Бизнес, санхүүгийн менежменттэй холбоотой мэдээлэл технологийн систем хөгжүүлэлт, суурилуулалт, түүнтэй холбоотой сургалт;
o    Сав баглаа боодлыг загвар гаргах.

•    Экспортын зах зээлд зориулсан бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ, баталгаажуулалт авахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ:
o    Лабораторийн шинжилгээ, стандарт, сертификат авах;
o    Бүтээгдэхүүний туршилт, сертификат авах;
o    Чанарын менежментийн систем хөгжүүлэх, турших.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close