Эдийн засагОнцлох

Жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой ААН-д санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд тус Түншлэлийн хөтөлбөрийн 2022 оны зорилго, зорилтыг танилцуулах хэвлэлийн хурал боллоо. Тус хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн нар оролцож мэдээлэл өгөв. 

2022 оноос Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү хөтөлбөрт өмнө нь 24 сарын хугацаатай, жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой байсныг ЖДҮ эрхлэгчдээ түлхүү хамруулах, боломж олгох үүднээс нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болгон өөрчилснөөрөө ач холбогдолтой боллоо. 

Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх ба нэг аж ахуйн нэгж хамгийн доод талдаа 20 сая төгрөг дээд хэмжээ нь аж ахуйн нэгж 300 сая, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой. 

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд материалаа application@edp.mn цахим хаягаар илгээх ба pimis.edp.mn цахим системд нэвтэрч дараах  мэдээллээ оруулна.
•    Ерөнхий мэдээлэл:  
•    Шалгуур үзүүлэлтүүд:  
•    Бүрдүүлэх баримт бичиг: 

Мөн аж ахуйн нэгжүүд Экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас болон төслийн Бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 

Уулзалтын цаг товлох: https://lnkd.in/gg8MB7QT
Холбоо барих: 77111760
Экспортыг дэмжих төслийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, 
Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 
Гэрэгэ тауэр, 8 дугаар давхар, 801 тоот

Төсөлд хамрагдах аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close