Байгаль орчинFocus

Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаанд шагналт байр эзэлсэн бүтээлүүд тодорлоо.

1-1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан тус уралдаанд нийт 300 гаруй бүтээл ирсэн болно. Үүнээс:

9-16 НАСНЫ АНГИЛАЛД:

Нэгдүгээр байрыг “Модоо хайрлах сэтгэл” бүтээлээр нийслэлийн Сэлбэ сургуулийн сурагч Ө.Уранжигүүр /10 настай/

Хоёрдугаар байрыг “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” бүтээлээр Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Дэлгэрмаа /16 настай/

Гуравдугаар байрыг “Хайрын цэцэрлэг” бүтээлээр нийслэлийн Монгени цогцолбор сургуулийн сурагч Б.Никкол /15 настай/

Тусгай шагналыг “Ээж” бүтээлээр нийслэлийн 2 дугаар сургуулийн сурагч Б.Цэцэн /14 настай/

Тусгай шагналыг “Байгалийн судас” бүтээлээр Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Э.Жавхлантөгс /14 настай/ нар хүртлээ.

8 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:

Нэгдүгээр байрыг “Бидний бүтээх ногоон ирээдүй” бүтээлээр нийслэлийн 5 дугаар сургуулийн сурагч М.Сүндэръяа /8 настай/

Хоёрдугаар байрыг “Ховдог халзан тугал минь байгалиа хайрлая” бүтээлээр нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцогч П.Маргадмаа /4 настай/

Гуравдугаар байрыг “Ирээдүйг хамгаалъя” бүтээлээр Говь-Алтай аймгийн Есөн булаг сумаас оролцогч Б.Сугар-Эрдэнэ /8 настай/

Тусгай шагналыг “Мод тарья” бүтээлээр нийслэлийн 65 дугаар сургуулийн сурагч Э.Анужин /7 настай/

Тусгай шагналыг “Хүн бүр гэр бүлээрээ тэрбум мод тарья” бүтээлээр нийслэлийн 84 дүгээр сургуулийн сурагч Т.Хатанзаяа /8 настай/нар хүртлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close