Стандартын зуух агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй
2017 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авсан хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд “Гэрийн зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэн сайжруулах зөвлөх үйлчилгээ” ажлыг ШУТИС-ийн Зуухны туршилт, судалгааны төвийн зөвлөх баг 2016-2017 онд гүйцэтгэжээ.
Энэ хүрээнд стандартын төсөлд гол оролцогч талууд болон холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчдийн албан ёсны санал, шүүмж, зөвлөмжүүдийг нэгтгэн тусгаж MNS 5216: 2016 “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” стандартын эцсийн хувилбарыг боловсруулж СХЗГ-рт 2017 онынэгдүгээр сард хүргүүлж эрчим хүчний стандартчилалын техникийн хороо болон үндэсний зөвлөлөөр оруулан хэлэлцүүлж батлуулсан.
Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 2-р бүлгийн 4.1, 6.2-т заасны дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрийн буюу ахуй хэрэглээний зууханд холбогдох стандартуудыг шинэчилснээр гэр хорооллын айл өрхийн халаалтын хэрэгсэлээс ялгарч байгаа агаар бохирдуулдаг бодисын хэмжээнд тавигдах шаардлага өндөрсөж, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болжээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас эдгээр компаниудаас стандартын зуух худалдан авч болохыг жагсаасан байна. Эх сурвалж: eagle.mn/r/64010
дэс | Гэрийн зуух | Компани | Холбогдох утас |
1 | Дулаан 2 | Бурхны гал ХХК | 99186061 |
2 | ЗХТ-1, ЗХТ-2 | Зуух хөгжлийн төв ХХК | 91110465 |
3 | Голомт | 99009488, 91804433 | |
4 | Жижиг дөл | Роял өүшн ХХК | 91808833, 91124433 |
5 | Том дөл | 99022190 | |
6 | Чин 3 | Жим эрдэнэ ХХК | 99280223, 98052298 |
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчны яам, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар НМХГ-ын 400 гаруй байцаагч нар агаарын бохирдолын эсрэг хяналт тавих чиг үүрэгтэй болж байна. Улсын байцаагч нар нийслэлд байгаа 152 хороогоо түшиглэж хяналт тавина. Өөрөөр хэлбэл хороон дээр байршиж хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах болно.
Хорооны иргэдэд зөвлөмж хүргүүлж, агаарын бохирдолын эсрэг хяналт, шалгалтыг тавьж зөрчил гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчны тухай хууль, Агаарын бохирдолын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллана” гэж байжээ.
Стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан. Энэ стандарт 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнээрээ бидний хэрэглэж заншсан уламжлалт зуухыг худалдан борлуулахыг хориглосон хэмээн Дэлхийн банкны УБЦАТ-ийн зохицуулагч Н.Баяртогтох хэлж байлаа. /Эх сурвалж: https://ikon.mn/n/xw3 /
Угаарын хийнд хордлогууд иргэд пийшин зуухныхаа битүүмжлэл, чанар стандартыг хангаагүйгээс болсон гэдгийг тогтоосон аж. Тухайлбал, яндангийн хаалт хавхлагаа бүрмөсөн хааж тагласан, яндангаа хөөлөөгүй, зуухны хүхээ болон ханан пийшингийн нийлсэн хэсэг нь завсар ихтэй, зуух, пийшин нь нүхтэй, эсвэл түлшээ хэт ихээр хийж галласан гэх мэт шалтгаанаар түлш дутуу шатаж угаарын хий ялгаруулсан нь иргэдийн амь насанд хүрчээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд MNS 5216:2016 стандарт шаардлагад нийцсэн ахуйн хэрэглээний зуухыг хэрэглэхийг зөвлөмж болгож буй юм.
Эх сурвалж: TTT.mn