Хятадын хамгийн урт усан доорх хурдны замын туннель бараг дөрвөн жил баригдсаны эцэст өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд ашиглалтад оржээ.
Тайху туннель нь 10.79 км урттай ба Шанхай хотоос зүүн тийш 50 км-ийн зайд орших Жянсу мужийн Тайху нуурын доогуур баригдсан байна. Барилгын ажил 2018 оны нэгдүгээр сарын 9-нд эхэлж, 9.9 тэрбум юанийн хөрөнгө оруулалт шаардагджээ.
Зургаан эгнээтэй, 17.45 метрийн өргөнтэй хоёр талын туннелийг барихад 2 сая гаруй шоо метр бетон ашигласан. Туннелийн таазыг жолоо барьж яваа хүмүүсийг ядрахаас сэргийлж өнгө өнгийн LED гэрлээр тоноглосон аж.
Энэхүү туннель нь 2021 оны 12 дугаар сарын 30-нд нээгдсэн Чанжоу-Вуси чиглэлийн 43.9 км хурдны замын нэг хэсэг юм.
Т.Гэгээ