Гадаад харилцааОнцлох

Монгол дахь Энх тайвны корпусын 30 жилийн ойн марк танилцуулав

АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны сайн дурын ажилтнууд ирсний 30 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Ким Мансарай, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож, үг хэллээ.

            Өнөөг хүртэл Энх тайвны корпусын нийт 1429 сайн дурын ажилтан манай улсын бүх 21 аймагт ажиллаад байна. Энх тайвны корпус нь боловсрол, эрүүл мэнд, орон нутагт түшиглэсэн хүүхэд, залуучуудын хөгжил, бизнес, байгаль орчин, төрийн бус байгууллагын хөгжил зэрэг салбарт богино болон урт хугацааны хөтөлбөр, тэр дундаа англи хэлний боловсролын хөтөлбөрийг олон жилийн турш тогтвортой хэрэгжүүлж, монголчуудын нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болно.

“Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын 30 жилийн ой” сэдэвт нэг нэрийн марк дээр англи хэлний боловсролын хөтөлбөрийн сайн дурын ажилтан сурагч багачуудад хичээл зааж байгаагаар Энх тайвны корпус нь орон нутаг, нийслэл хотын бүх түвшинд хамтран ажилладгийг илэрхийлж, ерөнхий боловсролын сургууль, монгол гэр, нутгийн удирдлагын ордон, Улаанбаатар хотын орчин үеийн барилга, байгууламжууд, Энх тайвны корпусын лого зэргийг дүрслэн харуулжээ.

“Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолын ажиллагаанд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав.

Монгол Улсын Засгийн газар, АНУ -ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1991 оноос хойш энх тайвны корпус нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний жилүүдэд энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд зөвхөн Улаанбаатар хотод ажиллаж байгаад, хөтөлбөрийн хүрээгээ тэлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт 1500 гаруй сайн дурын ажилтнууд Монгол Улсын 21 аймагт англи хэлний боловсрол, олон нийтэд түшиглэсэн эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, мөн хүүхэд залуучууд, орон нутгийн хөгжил гэсэн үндсэн 4 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

“Монгол дахь АНУ -ын Энх тайвны корпусын 30 жилийн ой” сэдэвт нэг нэрийн марканд англи хэлний боловсролын хөтөлбөрийн сайн дурын ажилтан, сурагч багачуудад хичээл зааж байгаагаар орон нутаг, нийслэл хотын бүх түвшинд хамтран ажиллаж байдгийг илэрхийлэн ерөнхий боловсролын сургууль, монгол гэр, нутгийн удирдлагын ордон, Улаанбаатар хотын орчин үеийн барилга, байгууламжууд, Энх тайвны корпусын лого зэргийг тус тус зохиомжлон дүрслэсэн. Купоны хэсэгт 30 жилийн ойн лого оруулсан.

Энэхүү маркийг “Монгол шуудан” ХК-иас худалдан авах боломжтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close