Орон нутаг

Соёлын дэд сайд Дорноговь аймагт ажиллалаа

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн Засаг дарга О.Батжаргал, Засаг даргын орлогч С.Одбаяр нартай уулзаж, 2021 онд Соёлын сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллахаар байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар болон аймагт соёл, урлагийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар ярилцлаа.

“Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг “Саран хөхөө” театрт зохион байгуулж, Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Орон нутаг дахь соёлын бодлогын хэрэгжилт, Соёлын өвийн бодлого, хадгалалт, хамгаалалт, Урлаг-шинэ нөхцөлд “Дорноговь аймаг дахь уран бүтээлийн бодлогын хэрэгжилт”, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг Музей болон соёлын өвд тулгуурлан хөгжүүлэх шилдэг туршлага, Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх боломж, бусад орны туршлага, Орон нутгийн залуучууд-Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулга, мэдээллийг хийж, аймгийн театр, номын сан, музей болон Данзанравжаа судлалын музейн үйл ажиллагаатай танилцан, нөхцөл байдлыг сонсон, удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.

Уулзалтын үеэр Дорноговь аймагт Соёлын хэлтсийг шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан шаардлагатай зарим комьпютер, тоног төхөөрөмжийг гардуулсны зэрэгцээ соёлын салбарт үр бүтээлтэй ажилласан 13 соёлын ажилтныг “Алтан гадас одон”, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, Тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг, Соёлын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

Ажлын хэсэгт Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Үндэсний музейн захирал Л.Жаргал, Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн У.Одонтуяа нар ажиллав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close