НийгэмFocus

76 дугаар ангийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явна

Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 331 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Барилгын хөрөнгийг аймгийн төсвөөс шийдвэрлэж, “Агар-Эрдэнэс” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Тус анги нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Галт, Шинэ-Идэр, Жаргалант, Төмөрбулаг сумдын иргэдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргэн босгох ажиллагааг зохион байгуулж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close