WorldОнцлох

Мисс Ө.Бөртэ-Үжин “Head to Head Challenge” тэмцээний шилдэг 16 оролцогчийн нэгээр шалгарлаа

“Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикод эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа юм. 130 гаруй орны миссүүдтэй эр орноо төлөөлөн уран нугараач, мисс Ө.Бөртэ-Үжин өрсөлдөж байгаа билээ.

Дэлхийн Мисс тэмцээн нь 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Монгол улс 2005 оноос албан ёсоор Дэлхийн Мисс тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж  Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн.  Миссүүдийн гаргасан амжилтуудаас дурдвал Мисс А.Сарнай шилдэг 25 мисс, Мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, Мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол 2018 оны Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч байсан.

Тэгвэл энэ удаагийн тэмцээнд ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа мисс А.Бөртэ-Үжин “Head to Head Challenge” тэмцээний шилдэг 16 оролцогчийн нэгээр шалгарсан баяр мэдээг дуулгая. Тэрбээр завгүй өнгөрсөн хоёр долоо хоногийн шалгаруулалтын үр дүнгээ ийнхүү үнэлүүлжээ.

Дэлхийн Мисс-2021” тэмцээний финалын шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд болно.

Эх орон, үндэсний өв соёлоо дэлхийн улс оронд сурталчлан байгаа мисс бүсгүйдээ амжилт хүсье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close