Уул уурхайFocus

Л.Одонтунгалаг: Цагаан тоосны дэгдэлт эрс багассан

Баяжуулах үйлдвэрийн Тэргүүлэх инженер Л.Одонтунгалагаас Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг хэрхэн амжилттай дарж байгаа талаар тодрууллаа.

-Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 2019-2022 онд хэрэгжих “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн асуудлыг авч хэлэлцсэн. Хөтөлбөрт цагаан тоосны тархалт болоод экологи эрүүл мэндийн нөлөөлөлд үнэлгээ судалгаа хийх, дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, экологийн сөрөг нөлөөллийг буруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулах, иргэдэд үнэн бодит мэдээлэл түгээх зорилтыг тусгасан. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр аль аль талдаа ажил зохион байгуулж, багагүй мөнгө зарцуулж байгааг тэргүүлэгчид онцолж, хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгтэй санал нэгдсэн юм. Иймээс дээр дурдсан хөтөлбөрийн дагуу төлөвлөгөөт ажлууд хийгдэж ирлээ.  “Эрдэнэт” үйлдвэрийн технологийн хаягдал болох цагаан тоосыг нийлэг бодисоор барьцалдуулж уусгах туршилт Хаягдлын аж ахуйд хийгдсэн. Цагаан тоосны нарийн ширхэглэлийг барьцалдуулан дэгдэлтийг багасгах энэ аргыг лабораторид туршихад үр дүн нь 100 хувьтай гарсан байгаа. Хавар, намрын улиралд салхины хурд 5 м/сек-ээс их үед, цагаан тоос дэгддэг. Технологийн хаягдлыг багасгах, бууруулах туршилтууд өмнөх жилүүдэд хийгдсэн ч үр дүн гараагүй. Энэ удаагийн туршилт хийгдсэнээр эдийн засгийн хувьд зардал бага, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нийлэг буюу синтетик материалиар барьцалдуулах аргыг Хаягдлын аж ахуйн талбайд ашиглаж байна.

-Хаягдлын аж ахуйн хэсгийн  Цагаан тоос дарах алба байгуулагдсанаар дорвитой ямар ажил хийгээд байна вэ?

-Өвлийн хаялтаас зуны хаялтад шилжихийн өмнө магнофлок-336 химийн урвалжийг BASF төхөөрөмжид найруулж,  М4 -р далангийн  хаялтын 22 хоолойгоор булингатай хамт  өтгөрүүлэн нийт 150 га талбайг норгоод байна. Энэ оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд ПК-46,50 дээр 8,6 га талбайд 8 тн питросойл урвалжийг Hydroseeder болон Amazon UX11200 тоног төхөөрөмжөөр цацах туршилтын ажил хийсэн. Уг урвалжийг цацсанаар элсэн гадаргуу дээр 3-5 мм хатуу бүрхүүл үүссэн. Энэ нь цагаан тоосны дэгдэлтийг бууруулах бас нэг боломж гэж харж байна. Туршилтын ажилд автокран, усны белаз, hidroseeder, amazon UX 11200-1 зэрэг тоног төхөөрөмжүүд ашигласан. Мөн кальцийн хлоридын уусмалаар өдөр бүр  давхардсан тоогоор 3 га талбайг тогтмол норгож байна.

Т.Батчулуун

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close