Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

Чонын болон шилүүсний арьс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ

Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон АТШНТ-нд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

10 дугаар сарын 26-ны 09:00 цагаас 27-ны 06:00 цагийн хугацаанд Улаанбаатар хотоос 1627 тээврийн хэрэгслээр 2875 иргэн гарч, 1830 тээврийн хэрэгслээр 3336 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ.

Хяналт шалгалтын үеэр Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн 9806 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор амьтан болох 2 ширхэг шилүүсний арьсыг  зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд иргэн О.Ө дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүй  16.1тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулжээ. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш тээвэрлэн Нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close