ЭМЯ
1095 шинэ тохиолдол бүртгэгдэж, зургаан иргэн нас баржээ
ЭМЯ-наас сүүлийн 24 цагийн халдварын нөхцөл байдлын талаарх статистикийг танилцууллаа. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 1,095 тохиолдол батлагдсан байна. Үүнээс
- Улаанбаатарт – 808
- орон нутагт 287 тохиолдол илэрчээ.
Харин нас баралт буурч, зургаа бүртгэгдлээ.
Халдварын улмаас 19,093 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 3,184 нь хүүхэд, 1,248 жирэмсэн эх байна.