БоловсролОнцлох

Эрсдэлгүй гэж үзвэл ирэх сараас 2-3 насны хүүхдийг цэцэрлэгт хамруулна

УОК-ын үнэлгээгээр эрсдэлгүй гэж үзвэл ирэх сараас хуульд заасан эрхийнхээ хүрээнд цэцэрлэгт хамрагдах боломжоо эдэлж чадахгүй байгаа 2-3 насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. 

Тэрбээр “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар, 2-5 насны хүүхдийг СӨБ буюу цэцэрлэгт хамруулах ёстой. Энэ жилийн хувьд 4, 5 настай хүүхдийг цэцэрлэгт авсан. Харин 2,3 настай хүүхдийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж түр цэцэрлэгт аваагүй байгаа. Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн сургалт эхэлснээс хойш халдвар авсан хүмүүсийн дунд эзлэх хүүхдийн өвчлөл нэмэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, анх нийт өвчлөлийн 20 хувьд нь хүүхэд байсан бол одоо 18 хувь болж тодорхой хэмжээнд багасаж байгаа юм. Нөгөөтээгүүр, 0-11 насны хүүхдийг улирлын томуугийн вакцинд хамруулж байгаа. Саяхан авсан мэдээгээр, 2-3 насны хүүхдийн 90 хувь нь томуугийн вакцин хийлгэсэн байна. УОК-оос эрсдэлийн үнэлгээ гаргана. Хэрэв эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарвал магадгүй, 11 дүгээр сарын 1-нээс 2-3 насны хүүхдийг цэцэрлэгт авах ажил орон даяар өрнөх нөхцөл бүрдэнэ” хэмээв. 

Ташрамд дурдахад, улсын хэмжээнд намар 42 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлдэг ч хавар 10 мянга нь төгсдөг байна. Өөрөөр хэлбэл, 2 настай дөрвөн хүүхэд тутмын нэг нь 3 насны ангид дэвшиж байгаа статистик мэдээ гарчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close