Орон нутагFocus

“Хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, угаарын хийн хордлогод хүний амь нас өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг болзошгүй аюул, осол, эндэгдлээс хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид гэр хорооллын гудамж талбайд автомашины чанга яригч ашиглан сэрэмжлүүлэг, сурталчилгааг иргэд, олон нийтэд хүргэж ажиллалаа.

Түүнчлэн  айл өрхүүдийн цахилгаан, пийшин зуухны аюулгүй байдал, утаа мэдрэгч суурилуулсан эсэхэд хяналт шалгалт хийлээ гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close