Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тэргүүтэй холбогдох албаныхан сайжруулсан шахмал түлшний агуулах болон борлуулах цэгүүдэд ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.10.08/-ийн байдлаар 58 агуулах цэгт, 66.631 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа төдийгүй хоногт дунджаар 2300-2500 тонныг үйлдвэрлэж байна. Мөн 2021.10.07-ны байдлаар 417 байсан борлуулалтын цэгийн тоог өнөөдөр 500 болгож, цаашид цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлнэ гэдгийг сайд Н.Тавинбэх хэллээ.