БоловсролСурвалжлагаFocusШинэ мэдээ

84-р сургуулийн багш нар шинэ захиралыг “Сонгон шалгаруулалт”-аар томилохыг хүсэж байна

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш, ажилчид өнөөдөр удирдлагыг нь шинэчлэх асуудлыг хууль бус хэмээн сургуулийн өмнөх талбайдаа эсэргүүцлээ илэрхийлээ.

Монголын анхны “Цахим” тодотголтой тус сургуулийн захирал С.Мартагийн тэтгэвэрт гарах болсон тул ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг томилох захирамжийг БЗД-ийн Засаг дарга гаргаад байгаа юм. Жирийн багш хүн ажилд орох гэж Сонгон шалгаруулалтад ордог байтал сургууль удирдах хүнийг “Сонгон шалгаруулалтгүй шууд томилсон нь хууль бус үйлдэл. Түр үүрэг гүйцэтгэгч хүн биш жинхэнэ удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтад оруулцуулж сонгох ёстой”  хэмээн 84 дүгээр сургуулийн багш, ажилчид үзэж байгаа аж.

300 гаруй багш ажилчидтай, 6000 гаруй хүүхэд суралцдаг тус сургуульд 2006 оноос хойш захирлын үүрэг гүйцэтгэж буй С.Мартагийн хувьд тэтгэвэрт суух нас нь болж ажлаа хүлээлгэн өгсөн ч дараагийн даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож томилох ёстой хэмээн багш нарын төлөөлөл хэлж байна.

Багш нарын төлөөлөл “Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг халж солихыг төрийн захиргааны төв байгууллага буюу Боловсрол, шинжлэх ухааны яам мэдэж болно. Хуульд зааснаар дүүргээс томилгоо хийж болно. Гэхдээ Боловсролын тухай хуулийн дагуу нийслэлийн Боловсролын газарт дүүргээс орон нутгаас тухайн захирлыг сонгон шалгаруулах хүсэлтийн илгээж, нийслэлийн Боловсролын газар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүнг дүүрэгт танилцуулсаны үндсэн дээр томилдог.

Үүнийг хуулийн дагуу хэрэгжүүлэхийг бид шаардаж байна. Бидний зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад, манай сургуулийн захирлын шинээр томилох гэж байгаа бол нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан удирдлагыг багш ажилчдад танилцуулах ёстой гэсэн утга бүхий шаардлага хүргүүлсэн. Үнэхээр манай сургуульд захирлын оронд түр орлон гүйцэтгэгч томилох шаардлагатай бол үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд дотроос нь сонгох хэрэгтэй.

Мөн ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа С.Марта захирлын тайланг тавиулж, шинээр томилогдох гэж байгаа хүний мөрийн хөтөлбөрийг бидэнд танилцуулах ёстой. Бид өмнөх удирдлага юу, юу хийсэн болон дараагийн удирдлага юу хийх гэж байгааг мэдэх эрхтэй” гэлээ.

84-р сургуулийн багш ажилчид, ҮЭХ-ноос шударга томилгоог хүсч буй талаарх шууд бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close