Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй билээ. Уг жүжгийн Дуня буюу Авдотья Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа тоглохоор болжээ.
“Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиол болгосон бөгөөд найруулагч М.Батболд найруулах аж. Жүжгийн нээлт арваннэгдүгээр сард болох юм.