НийслэлFocus

Үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орж тус дүүргийн 1, 8 дугаар хорооны Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 04 дүгээр хороо,  Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хорооны 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хорооны Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автсан байна.

Мөн энэхүү гамшгийн улмаас гурван айлын гэр, 20 айлын хашаа нурж, мөн 08 дугаар хорооны Нарлагийн нэгдүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн байна.

Эдгээр дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, 18 хүний амь насыг авран хамгаалж, 1 автомашиныг аюулгүй газарт гаргалаа.

Түүнчлэн үерийн хор уршгийг арилгахаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч түгээх төв, “Чандмань Налайх” ОНӨААТГ-ын нийт 55 ажилтан, алба хаагчид ажиллаж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close