Иргэний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна
Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа тул иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй доорх шаардлагыг хангасан иргэд Цагдаагийн албаны тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний зөвлөл”-ийн дүрмийн дагуу хүсэлтээ доорх материалын хамт 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
- Сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй,
- Ял шийтгэлгүй,
- Ашиг сонирхлын зөрчилгүй,
- Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй,
- Монгол Улсын иргэн байна.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Товч намтар
- Төрийн албан хаагчийн анкет
- Хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэх хуудас
- Бусад
Хүсэлт ирүүлэх хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-11, НИТХ-ын байр
Холбоо барих утас: 11-324615
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ