Өдөр дунджаар 1 – 2 иргэнийг нислэг тэргээр хүлээн авч эмчилдэг
ГССҮТ-ын яаралтай түргэний тасаг A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэргээр иргэдийг 2017 оноос хойш зөөвөрлөж эхэлжээ. Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор ГССҮТ өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг 2017 оны зургаадугаар сард байгуулж ашиглалтад оруулсан. Тус зогсоол дээр зөвхөн эрүүл мэндийн яаралтай иргэд, түргэн туслалцаа хэрэгтэй иргэдийг хүлээн авдаг байна.
ГССҮТ-д өдөрт 300-400 дуудлага бүртгэгдэг. Үүнээс дийлэнх хувь нь шөнө оройн цагаар барилга болон өндөр дээрээс унасан гэх дуудлага тухайн байгууллага дээр бүртгэгддэг. ГССҮТ-д бэртэл өндөртэй ирдэг иргэдийн насны ангиллаар авч үзвэл 25-50 насны иргэд оройн цагаар түлхүү ирдэг байна.
Өчигдрийн байдлаар нисдэг тэргээр энэ жилийн хагаст эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж хэрэгтэй 4 өвчтөнийг зөөвөрлөн хүлээн авсан байна. Энэ хугацаанд 21 аймгийн хүрээнд яаралтай тусламж хэрэгтэй өвчтөнийг цаг алдалгүй тээвэрлэж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Нисдэг тэргээр өдөрт дунджаар түргэн тусламж хэрэгтэй, амь насанд нь аюул учирсан бэртэлтийн түвшин өндөр 1-2 өвчтөнд хүрч ажилладаг байна.
Нийслэл болон 21 аймгаас яаралтай түргэн авсан эмнэлгийн түргэний машин өвчтөнийг зөөвөрлөлт хийхэд ихэнх цаг алддаг байж ирсэн. Мөн энэ онд Коронавирусээс үүдэн нийслэлд хатуу хол хорио тогтоож, нийслэлээс гарах болон орох эрхийг хаасан. Үүнээс үүдэн нийслэлээс баруун аймаг руу гарах 22-ын товчоо дээр орон нутгаас ирсэн нэгэн иргэн эмнэлгийн түргэн тусламж авч чадалгүй нас барсан байдаг.
Өвчтөнг автомашинаар тээвэрлэхэд хүндрэлтэй, эсрэгээрээ өвчтөний эрүүл мэндэд халтай байдаг. Тухайлбал, 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон хүнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг эмнэлгээс очоод тусламж үзүүлж ирсэн байна.