УИХТамирчдын амжилтОнцлох

“Токио-2020″олимпын медальт тамирчдадаа гурван өрөө байр бэлэглэлээ

ТОКИОГИЙН ОЛИМПЫН ТЭНГЭРТ МОНГОЛ УЛСЫН ДАЛБААГ БАЯНХОНГОРЫН ХИЙМОРЬЛОГ БӨХЧҮҮД, ТАМИРЧИД МАНДУУЛЖ МОНГОЛ ТҮМНЭЭ БАЯРЛУУЛСАН.

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ.

Жүдо бөхийн спортоор 16 жил тасралтгүй хичээллэн, гурав дахь удаагаа олимпын наадамд өрсөлдсөн, Дэлхийн шилдэг жүдоч М.Уранцэцэгийн олимп, дэлхийн хос медальтан болсон хосгүй амжилт, хоёр дахь олимпын наадамдаа оролцсон залуу жүдоч Ц.Цогтбаатар нарын олимпын медаль хүртсэн онцгой амжилтыг төрсөн нутгийнхан нь урамшуулж, орон сууцаар мялаалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдаа ийнхүү хүлээн авч уулзан баяр хүргэж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд МУ-ын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан бол УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогчид Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт 3 өрөө орон сууц бэлэглэлээ.

Түүнчлэн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдадаа тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж, үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер” “Ханбогд кашмер “компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгчээ.

Тамирчдаа их спорт, олимпын тавцанд амжилт гаргахад Хонгор нутгийнхан цаашид нэгдэн дэмжин туслахаа илэрхийлсэн байна.

Олимпын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа олонтаа мандах болтугай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close