БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах шалгалтыг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ.
Тодруулбал, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 2021 оны зургадугаар сарын 29, 30-ний өдрүүдэд бүртгүүлсэн иргэдийн хуваарийг наймдугаар сарын 23-ны өдөр hudulmur-halamj.gov.mn, www.monkor.net вэб сайтаар мэдээлэх аж.
Иймд бүртгүүлсэн иргэд шалгалт өгөх өдөр, цагийг нягталж хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр шалгалтын цагаас 30 минутын өмнө хоцролгүй ирэхийг анхаарууллаа. Шалгалтыг нөхөж өгөх боломжгүй юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар