НийгэмFocus

Сайжруулсан угаар мэдрэгчийг 63,250 өрхөд суурилуулна

Энэ жил угаар мэдрэгчийн технологийг сайжруулж дохиолол дамжуулагчтай болгожээ. Ингэснээр айл өрхүүд угаарын дуудлага өгөхөөс өмнө мэргэжилтнүүдэд дохиолол хүрэх аж.  Нийслэлд нийт 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байгаагаас 193 мянгаас нь угаар мэдрэгчийн талаарх судалгаа авчээ.

Тэгвэл үүнээс хамгийн өндөр эрсдэлтэй байгаа 63250 өрхөд шинэ угаар мэдрэгчийг суурилуулж хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагаар хянах аж.

Өндөр эрсдэлтэй айлуудыг сонгохдоо айл өрхийн пийшин зуух, болон гэрт бүтэн өдрөөр байх иргэдийн насны байдлаас шалтгаалж сонгосон байна. Ингэхдээ угаар мэдрэгч дугарсан ч дуудлага өгч чадахгүй байгаа шалтгааныг онцолжээ.

Мөн энэ сарын 15-наас айл өрхийн яндан хөөлөх болон бусад засвар үйлчилгээ эхлэх юм. Айл өрхүүд хороо хэсгийн ажилтан болон хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 7011-9400 дугаарын утасаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close