Жингээ хасаж, амьдралын хэв маягаа өөрчлөх эрүүл хооллолтын 5 зөвлөмж
Herbalife Nutrition компанийн Дэлхий даяарх шим тэжээлийн боловсрол, сургалт хариуцсан ахлах захирал Сьюзан Бауэрманы зөвлөгөөг хүргэж байна.
Өнгөрсөн жил гаруйн хугацааг бид гэртээ сууж, хоол унд хийж, идэж ууж өнгөрүүлсэн. Хүмүүсийн өдөр тутмын дадлууд өөрчлөгдөж, эрүүл зуршлуудаасаа холдсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хэрхэн эргээд зөв хооллох вэ? Хамгийн гол нь эрүүл хооллоход туслах өөрчлөлтийг амьдралын хэв маягтаа нэмэх хэрэгтэй. Ингээд дараах зөвлөгөөг хүргэж байна.
Гэртээ эрүүл хоол хийгээрэй
Цар тахлын нэг сайн үр дагавар бол хүмүүс гэртээ хоол хийх болсон явдал. Ингэснээр бид өдөр тутамдаа илүү тэжээллэг хооллох боломжтой болсон. Үүний тулд та хоол хийхдээ олон төрлийн өнгөтэй жимс, ногоо ашиглаарай. Оливын тос, авокадо, загас зэрэг ашигтай өөх тос агуулсан, бүхэл үр болон шош зэрэг эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглээрэй.
Мөн ургамлын гаралтай уураг зэрэг ашиггүй өөх тос агуулаагүй уургийн бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Хүмүүс хоол хийхээс залхсан байж болох юм. Гэсэн ч гал тогоондоо шинэхэн орцуудаар, шинэ жороор хоол хийж турших нь эрүүл хооллолтыг илүү амттай, илүү хөгжилтэй болгож чадна. Гэхдээ хөвсгөр бингээр өглөөний хоол хийх, сэтгэл санааг засах хэт их амттан бэлтгэх зуршлаа ардаа орхиорой.
Эрүүл хоол захиалж идээрэй
Гэртээ тогтмол хоол хийж идэх дадал суутал зарим нь хоол захиалж идэх нь гарцаагүй. Гэхдээ өөрийгөө хэт эрхлүүлэх хэрэггүй. Харин эрүүл хооллолтын хэв маягт тохирох сонголт хийгээрэй. Хоол захиалж идэхдээ та хоолны цэстэй онлайнаар танилцах болов уу. Тиймээс хүнсний ногоо болон өөх тос багатай уураг агуулсан хоол сонгоорой.
Жишээлбэл, шарсан мах эсвэл уургийн өндөр агууламжтай салат байж болно. Зарим ресторан зөв сонголт хийхэд тань тусалж, тэжээллэг чанарын мэдээллийг сайтдаа оруулдаг. Хэрэв та маргааш нь идэхээр нэмэлт хоол захиалсан бол нэг дор хэтрүүлэн идэхгүйн тулд захиалга ирсэн даруйд маргааш идэх хоолоо тусад нь тавиарай.
Ижил хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг олж холбогдоорой
Хоолны дэглэм барих, жин хасахаар хооллолтдоо өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлэх хамт олон асар их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тантай адил эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг эсвэл жин хасахыг хүсэж буй хүмүүсийг олж, тэдэнтэй холбогдоорой. Өөрийн дуртай эрүүл хоолны жорыг хуваалцаж, тулгарч буй асуудлуудаа ярилцаж, бие биенийгээ шахаарай. Алсын зайнаас ч хамаагүй хамтран хоол хийх нь амьдралын хэв маягаа өөрчлөхөд тусална.
Бэлтгэл маш чухал
Гэрээсээ ажиллаж байхад өөрөө ч мэдэлгүй “хэвэх” нь бий. Эсвэл эрүүл бус хоол хүнс гарт ойр байгаа учраас эрүүл бус хооллох нь олонтаа. Хэрэв та урьдчилаад эрүүл хөнгөн зууш бэлдэж нүдэнд харагдах газар тавибал эрүүл хооллоход илүү хялбар болно.
Лууван болон цоохор майлз хэрчиж, шошны нухаштай хамт хөргөгчдөө хийсэн байхад эрүүл хөнгөн зууш үргэлж бэлэн байна гэсэн үг. Шинэхэн жимсийг аяганд хийгээд ширээн дээр тавихад мөн л эрүүл хөнгөн зууш идэхэд түлхэц болно. Та хэрчсэн алимыг самрын тосонд дүрж идэж болно эсвэл гадил жимсийг холигчид зууран уургийн агууламж өндөртэй эрүүл хөнгөн зууш бэлтгэж болно.
Урьдчилан төлөвлөөрэй
Идэх хоолоо урьдчилан төлөвлөх нь цаг их шаардах хэдий ч төлөвлөгөөтэй байхад та 7 хоногийн турш эрүүл хооллолтын замаасаа хазайхгүй. Мөн хөргөгч, хөлдөөгч, хоолны тавиураа эрүүл хоол хүнсээр дүүргэсэн байх нь тустай. Та бор будаа эсвэл киноа будаа зэрэг ашигтай тариа будааг урьдчилан бэлтгэж, олон төрлийн хүнсний ногоог хэрэглэхэд бэлэн байдлаар хөргөгч эсвэл хөлдөөгчдөө хадгалж болно.
Уураг авахын тулд тахианы цээж мах болон загасны махыг хурдан болгож идээрэй. Лаазалсан туна загас, яргай загас эсвэл шош сонгож болно. Эсвэл сам хорхой болон ногооны бургер хийж идээрэй. Ингээд та бүтэн 7 хоногийн туршид эрүүл хоол, салат хийхэд бэлэн боллоо.
Бид олон бэрхшээл сорилттой тулгарсаар байна. Та жин нэмж, эсвэл хангалттай дасгал хөдөлгөөн хийж чадахгүй байгаа бол өөрийгөө зэмлэх хэрэггүй. Хэрэв та эрүүл хооллолтын замаасаа хазайсан бол буцаж босоод эргээд амьдралын зөв хэмнэлээ олоорой.
Бие махбодоо шим тэжээлээр цэнэглэж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь таны бий болгож чадах зуршлууд юм шүү. Энэ бүхэн нь өөрийнхөө төлөө хийж болох хамгийн сайн үйлдэл гэдгийг ухамсарлан өөрийгөө зоригжуулаарай!