Эрүүл мэндFocus
ГССҮТ-ийн эмч нар улаан бүс дэх өвчтөнд тархины мэс засал хийжээ
Цар тахлын энэ үед ГССҮТ-ийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын халдвараар оношлогдсон 51 настай үйлчлүүлэгчийн тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийсэн байна.
Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ болон Ковидын тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн хамт олон их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч Адъяасүрэн, Мөнхтулга нар хамтран үзүүлжээ.
Улаан бүсэд багаараа ажилласан баг хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.