547,517 ширхэг хувьцаа арилжжээ
Хөрөнгийн бирж /2021.07.02/ энэ өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 124,207,567 төгрөгийн үнийн дүн бүхий 547,517 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Женко тур бюро” ХК (JTB+11.38%) болон “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT +6.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Махимпекс” ХК (MMX -10.39%) болон “Тандэм инвэст ББСБ” ХК (VIK -5.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 63,490 ширхэг нэгж эрхийг нийт 16,545,934 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.3 хувиар буурч, 33320.99нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,775,603,827,396төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ