ЭМЯFocus

Улаанбаатар хотод 1179, орон нутагт 1024 тохиолдол бүртгэгдлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,213 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 100 мянган 263 болж байна.

 2,213 тохиолдлын 2,203 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн есөн ажилтан ажлын байран дээрээ халдвар авч, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ.

Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 1,179 нь Улаанбаатар хотод
  • 1,024 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 621 хүн эдгэрэн гарсан бол 569 хүн гэрийн хяналтаас гарлаа. Мөн өнгөрсөн хоногт халдварын улмаас 37-83 насны 10 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close