FocusНийгэм

Үндэсний аврах бригад Хилийн цэргийн ангитай хамтарсан дадлага хийлээ

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Хилийн цэргийн  0151 дүгээр ангитай хамтран “Гамшгийн голомтод холбоо зохион байгуулах” нь сэдэвт дадлага сургуулийг Төв аймгийн Баянчандмань суманд байрлах хээрийн сургалтын төвд зохион байгууллаа. Хамтарсан дадлага сургуульд 19 алба хаагч оролцсон юм.

191648329_819903478910105_6858393577993578750_n.jpg

Алба хаагчид уулархаг, ой модонд холбоо, сансарын сүлжээ зохион байгуулах, гамшиг, ой хээрийн түймрийн голомтод ажиллах үед төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага болон хилийн бүс дэх Хилийн заставуудтай шуурхай ажиллагааг зохион байгуулах, харилцан холбоонд орох сургалт бэлтгэлийг хийлээ гэж ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close