НийгэмFocus

Бурхан багшийн Их дүйчэн өдөр бүх нийтээр амарна

Ирэх долоо хоногийн Лхагва гариг буюу тавдугаар сарын 26-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.

УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулсан билээ.

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон. Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close