Репо арилжаагаар банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк 2021 оны 2 дугаар улирлын ээлжит репо арилжааг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Төв банкнаас 350 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 6 банкнаас нийт 275 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүллээ.
Уг санхүүжилтээр банкууд 1) жижиг, дунд үйлдвэрлэл, 2) уул уурхайн бус экспорт, 3) үйлчилгээ, 4) боловсруулах үйлдвэрлэл, 5) хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.
Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн, Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авах боломжтой.
Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудас дахь Репо арилжаа хэсгээс авна уу.
МОНГОЛБАНК