Эдийн засагОнцлох

Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв

Зам, тээврийн хөгжлийн яам, “Голомт” банк хооронд /2021.04.09/ хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэжээ.

Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд тус яамны ажилтан, албан хаагчдад орон сууцны зээл, бусад санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж, харилцан үр дүнтэй ажиллах зорилготой уг санамж бичигт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Голомт” банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал нар гарын үсэг зурсан аж.

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн шаардлагад нийцсэн, улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууц худалдан авч буй тус яамны 50 ажилтан, албан хаагчид “Голомт” банк зургаан хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн байна. 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close