Эдийн засагFocus

Цахим үзэсгэлэнд 35 төрийн байгууллага, 150 гаруй ААН бүртгүүлээд байна

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээр оролцох юм.

Өнөөдрийн байдлаар тус үзэсгэлэнд байдлаар цахим үзэсгэлэнд 32 төрийн байгууллага худалдан авах бараа материалын мэдээллээр, 150 гаруй  аж ахуйн нэгж, иргэн ноос, ноолуур, арьс шир, савхин болон үслэг эдлэл, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, эм био бэлдмэл, зам, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

“Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжиж эдийн засгаа сэргээх ЭХ ОРОНЧ үйлст та бүхнийг уръя.

Үзэсгэлэнг үзэж сонирхох болон үзэсгэлэн гаргаж оролцох бол дараах https://www.expomongolia.org/tenderexpo/register  линкээр холбогдоно уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close