WorldШинэ мэдээ

Холын эргүүлийн бүлэг үүргээ амжилттай гүйцэтгэв

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн НҮБ-ын мандатаар заагдсан үндсэн үүргээ байгаль, цаг уурын хүнд нөхцөлд амжилттай үүрэг гүйцэтгэсээр байна.

Өмнөд Судан Улсад хуурай халууны улирал үргэлжилж байгаа бөгөөд 42-53 хэмийн халуунд Юнити секторын томоохонд сууринд тооцогдох 120,000 гаруй хүн амтай “Маёом” сууринд цэргийн багийн 2 дахь ээлжийн бүрэлдэхүүн 40 хоногийн хугацаанд холын эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

Тус холын эргүүлийн 2 дахь бүлэг нь цэргийн багийн хариуцлагын бүсэд ойрын болон холын эргүүлийн үүргийг 8 чиглэлд давхардсан тоогоор 34 тосгон, сууринд нийтдээ 3500 гаруй километрийн эргүүл хийсэн. Ингэхдээ цагийн байдлыг судлах, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзалт зохион байгуулж, тус бүс нутагт тогтвортой байдлыг тогтоон, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм.

“Маёом” суурингийн шинээр томилогдсон захирагч нь Монгол цэргүүдийг тус сууринд холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж, орон нутгийн иргэдийн хамгаалахад тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд “Олон мянган жирийн иргэдийн бахархал бас амьд явах баталгаа нь цэрэг дайчид та бүхэн юм шүү” хэмээн онцолж байсан юм.

Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close