НийгэмFocus

Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ‘”Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.

 Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 24 алба хаагч хамрагдсан юм.

Хээрийн нөхцөлд  усны гүн 9-11 метр, мөсний зузаан 110 см болохыг тогтоон хоёр цооног гарган,  усан орчинд эрэн хайх, аврах ажиллагаа сэдвээр дадлага сургуулийг хийлээ.

Мөн энэ удаагийн дадлага сургууль нь  шинээр албанд орсон, анхны болон хоёр дахь удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагч нарыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэргээр ур чадварыг эзэмшүүлснээрээ онцлог байлаа гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close