Засгийн газарГадаад харилцааОнцлох

Элчин сайд Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав

Монголч эрдэмтэн хүн Элчин сайдаар ажиллаж буйд Ерөнхий сайд баяртай байгаагаа илэрхийлж, цар тахлын эсрэг хийж авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, вакцинжуулалт зэргийн талаар товч мэдээлэл өгөв. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Борбала Обрушански илэрхийллээ.

Уулзалтаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсрол, соёл, түүний дотор түүхэн цуврал кино бүтээх зэргээр хамтран ажиллах талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close