Байгаль орчинFocusШинэ мэдээ

“ДСЦ-III“-ынхан бохироо Туул гол руу цутгаж байжээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туул гол руу бохир цутгаж байсныг /2021.02.17/ таслан зогсоолоо.

Шалгалтаар “ДЦС-III” ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг тогтоожээ. Улмаар малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч, Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авсан байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах аж. 

Үүссэн учир шалтгааныг “ДЦС-III” ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрсэн. Улмаар  үнс зайлуулсан усыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд гол руу асгасан хэмээжээ.  “ДЦС-III” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байхыг анхааруулжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close