Гадаад харилцааУлс төр

Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг ахмад Дипломатчидтай уулзаж ярилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус яамны дэргэдэх Ахмадын хороо, мөн Дипломатын Академи, Монголын Элчин сайд нарын клубын удирдлагуудыг 2 дугаар сарын 9-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

ГХЯ-ны Ахмадын хороо, мөн Дипломатын Академи, Монголын Элчин сайд нарын клубын удирдлагууд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөж, цаашид хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахмад дипломатчдын төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд ахмад дипломатчдын оролцоо, үнэтэй зөвлөгөө чухал ач холбогдолтойг онцолж, цаашид ажил хэрэгч байдлаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close