НийгэмОнцлохШинэ мэдээ

Гал түймрийн аюулаас 90 иргэний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 428 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгааллаа.

  Тухайлбал, өчигдөр буюу 04-ний 16:08 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 11/А байрны 8 дугаар давхраас утаа гарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллан, гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 54 иргэнийг аюулгүй газарт гаргаж,  нийт 66 иргэний амь насыг нь авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close