Л.Оюун-Эрдэнэ: Би ах нараас илүү ардчиллын үнэт зүйлийг ойлгодог
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
80-аад онд төрсөн хүн Монгол Улсын Ерөнхий сайд болох гээд ороод ирж байна. Таны туулсан карьер үнэхээр бахархмаар байна. Гэтэл тантай чацуу 1980 онд төрсөн залуус өөр байна. Ажилласан байдлыг тань харахаар хувийн хэвшилдл огт ажиллаж байгаагүй юм байна. Дандаа төрд ажилласаар байгаад энэ хүрсэн, амьдрал ахуй чинь ч их сайжирсан юм байна. Энийгээ өөрөө юу гэж бодож байна. Таныг дэвшээд ороод ирж байгаад гайхаж байна. Энэ бол Монголын ард түмнийг доромжилж байгаа нэг хэлбэр. Монгол Улсын Засгийн газар алдаа гаргаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ алдаанд таны ч оролцоо бий. Огцорчихоод яагаад буцаад орж ирж байгаа юм бэ. Оюутолгойн асуудалд Монгол Улс өрөнд ороод дуусах юм байна. Та ЗГХЭГ-ын даргаар сүүлийн хоёр жил ажиллаж байгаа. Энэ дээр юу хийсэн юм бэ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ, би 1980 онд төрсөн. Намайг хоёрдугаар ангид байхад Ардчилсан хувьсгал өрнөсөн. Өнгөрсөн 30 жил 80-аад онынхонд хамгийн амаргүй туссан. Тийм учраас би үүнийг үүрсэн 80-аад оны төлөөлөл. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг ойлгодог гэж бодож байна.
Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та улстөржиж асууж байгаа учраас үүнийгээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асангаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, өөрийнхөөрөө захирамж гаргасан юм бэ гэдгийг асуу. Яагаад 11 асуудлыг өөрчилж, өнөөдөр татварын ногдол ашиг авахгүй болсныг асуу. Өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталсныг, Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйлд би байгаагүй. Гэхдээ энэ бүх завхралыг засах гэж өнгөрсөн хугацаанд хичээсэн.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ би 1980 оных. Өнгөрсөн алдаа оноог илүү сайн ойлгох байх. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгох байх. Дубайн гэрээг та Ч.Сайханбилэгээс асуу. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ бүх завхарлыг арилгах гэж үнэхээр хичээсэн. Цаашид ч хичээх болно.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Төмөр замын бүтээн байгуулалт, цахилгаан станцууд, нефтийн үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү? Өчигдөр Х.Нямбаатар Дубайн гэрээг цуцлах асуудлаар мэдээлэл хийсэн. Цаашид энэ талаар ямар байр суурь баримтлах вэ? Монголчууд эвээ хичээх түүхэн сонголтын өмнө ирээд байна. Байгалийн баялаг ард түмний талд байх уу, харийнхны талд байх уу гэдэг хариуцлагатай үед Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ толгойлох үүрэг хүлээж байна. Миний хувьд Оюутолгойн гэрээг цуцалж, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн гэрээ хэлэлцээр бий болгохын төлөө ажиллана.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замыг үргэлжлүүлнэ. Миний хувьд өмнөх Засгийн газарт хоёр удаа ХЭГ-ын даргаар ажилласан. Тиймээс бодлого У.Хүрэлсүх Ерөнхий сайдын бодлогын залгамж чанартай нийцэж явна. Тавантолгой-Гашуусухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж дуусгах шаардлагатай. Ингэж чадвал Монгол Улс тээврийн зардлаас 600-900 орчим сая ам.долларыг хэмнэж, экспортын хэмжээ 30 орчим хувиар нэмэгдэнэ.
Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Энэ үйлдвэрийг барьж чадвал урагшаа урсаж байгаа нэг тэрбум орчим ам.долларыг дотооддоо хадгалж үлдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийднэ. Эрчим хүчний хувьд Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлыг дуусгахын төлөө ажиллана. Эрчим хүчний хэрэглээний 25 хувийг гадаадаас авч байгаа. Оюутолгойн хэлэлцээр хүнд нөхцөлд үргэлжилж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд Дубайн гэрээг өөрчлөх тухай хатуу үүрэг өгсөн. Үр дүн гараад ирэхэд улстөржилт нэмэгдсэн гэдгийг нуухгүй. Хөрөнгө оруулагч талд энэ гэрээг цуцлахтай холбоотой санал тавьсан.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна