УОК-т өргөдлөө өгсөн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг гаргана
Орон нутаг руу буцах хүсэлтэй, УОК-т өргөдлөө өгсөн, нэр нь бүртгэгдсэн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн PCR шинжилгээний хариу сөрөг бол хотоос гарах боломжтой болжээ. Гэхдээ УОК-т өргөдлөө өгсөн, нэр нь бүртгэгдсэн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг гаргах аж.
Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ “Монгол Улсын нийт 21 аймаг халдваргүй бүс болсон. Экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймагт онцгойлон хяналт тавьж, дотоодын цэргийн алба хаагчдын хүчитгэсэн хамгаалалтыг ажиллуулж байна.
Орон нутаг руу нэн яаралтай явах, нутаг буцах шаардлагатай иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг бол энэ долоо хоногоос эхлэн гаргаж байна. Гэхдээ УОК-т өргөдлөө өгсөн, нэр нь бүртгэгдсэн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг гаргана.
Хотод бий болсон халдварын голомтын бүрэн зураглал гараагүй учир орон нутаг руу халдвар тархах эрсдэл бий. Тиймээс хөдөө орон нутаг руу явах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байлгаач гэсэн хүсэлтийг эрүүл мэндийн салбараас өгч байгаа юм. Тиймээс энэ долоо хоногтоо яаран бүгдийг нь гаргахгүй. Харин нэн яаралтай явах иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан бол хотоос гарах эрх нь өнөөдрөөс нээгдэж байна” гэлээ.