Улаанбаатар хотод 13 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалтын талаар мэдээлж байна. Өчигдөр буюу 1-р сарын 10-ны өдөр 14216 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатар хотод 13 хүнээс коронавирус илэрлээ. Тэдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн.
Тодруулбал, 1-р сарын 10-ны өдөр 14261 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд УБ хотод бүртгэгдлээ. Тэнүүн-Огоо, Мөнххада, Ачтан эмнэлгийн голомттой холбоотой ойрын хавьтлуудын давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Баянгол дүүргийн 20186 хүнийг шинжилгээнд бүрэн хамрууллаа. Өнөөдрийн байдлаар 18300 хүний шинжилгээний хариу гарснаас 8 хүнд коронавирус илэрлээ.
УБ-т бүртгэгдсэн нийт халдварын тоо 616 боллоо. Монгол Улсад бүртгэгдсэн кластер өвчлөлөөр 942, нийт халдварын тоо 1442 болж 896 хүн (62.1%) эдгэрсэн. гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.



