ЭМЯFocusШинэ мэдээ

Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай цахимаар хуралдав

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Эрүүл мэндийн яамны удирдлагууд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, тусгай эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Хурлаар

  1. Эрүүл мэндийн байгууллагуудад гарч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гарч буй Ковид 19 халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл
  2. Халдвар голомтлон гарсан Эрүүл мэндийн байгууллагуудын халдварыг таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
  3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас УБ хотын 28 эрүүл мэндийн байгууллагад хийсэн хяналт шалгалтын дүн, анхаарах асуудал
  4. КОВИД-19 халдварын талаар гарч буй шинэчилсэн журмын талаарх танилцуулга
  5. Гамшгаас хамгаалах хуулийн 11.3.4 дэх заалтын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай мэдээлэл хийж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд асуулт асууж, санал солилцлоо.


Хурлаас

  1. Эрүүл мэндийн байгууллагууд саналаа албан бичгээр ирүүлэх;
  2. Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, албан даалгавар, журмыг сайтар уншиж, танилцаж, дасгал сургуулилт хийх;
  3. Эрүүл мэндийн яамнаас саналыг нэгтгэн нийтээр дагаж мөрдөх түр журамд өөрчлөлт оруулах саналг УОК-д хүргүүлэх;
  4. Халдварыг хөдөө орон нутагт гаргахгүй байх тахлаар бүх хүчээ дайчлан, холбогдох тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах;
  5. НМХГ-ын албан шаардлагыг хэрэгжүүлж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхасуудлыг яаралтай шийдвэрлэх;
  6. Шинжилгээгүй очсон, хүнс тээврийн жолооч нарт тухайн аймгийн Онцгой комисс хяналт тавих, ачаа бараа буулгахдаа цөөхөн хүнтэй байх, орон нутагт аль болох удаахгүй байх зохицуулалт хийх;
  7. Лаборатори байгуулж,PCR шинжилгэ хийх аппаратыг 01 дүгээр сарын 10-15-ны хооронд суурилуулах дүүргийн ЭМТ, аймгийн нэгдсэн эмнэлэг өрөө тасалгаагаа бэлтгэж бэлэн болгох, эмч мэргэжилтнээ сургах;
  8. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд хавдрын үеийн химийн эмчилгээг хийх ажлаа эрчимжүүлэх;
  9. Эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн цэвэрлэх байгууламж, хог хаягдлын менежментэд хөндлөнгийн үнэлгээг хийлгэж, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, тайланг Эрүүл мэндийн яаманд ирүүлэх шийдвэрүүдийг гаргав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close