Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ
Америкаас хандивласан 50 ширхэг амьсгалын аппарат иржээ

Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэхэд туслахаар АНУ-аас хандивласан амьсгалын 50 ширхэг аппарат өчигдөр шөнө Монголд ирсэн байна. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “Аливаа хямралын үед анд нөхөд хамтдаа байдаг. Монгол дахь Стратегийн түншүүддээ өгсөн амлалтаа биелүүлж, КОВИД19-тэй тэмцэхэд туслахаар Америкт үйлдвэрлэсэн амьсгалын 50 аппарат авчирлаа” хэмээн жиргэжээ.



